Сэтгэ+үүл+гч= Сэтгүүлч
Saturday, May 4, 2013
Friday, May 3, 2013
Би /эссе/
Миний хамгийн их хийх дуртай зүйл бол ном унших. Номноос
би маш олон шинэ зүйл мэдэж авч чаддаг. Миний бодлоор ном хүнийг хүмүүжүүлж,
ухаарал хайрладаг тэр ч байтугай номноос дэлхий дахинтай болоод, эх ороныхоо
түүх, соёлтой танилцаж болдог нь сайхан. Миний хэлэх дуртай үг бол “Амьдрал бол
урсан өнгөрч буй лаа биш, харин агшин төдийд гарт чинь баригдах шидэт бамбар
юм. Түүнийг хэн нэгэнд дамжуулж өгөхөөсөө өмнө чадах хэрээрээ дүрэлзүүл”. Цаг
хугацаа, үг, боломж үг гурав хэзээ ч эргэж ирэхгүй. Харин итгэл, нэр хүнд,
тайван байдлаа хүн хэзээ ч алдаж болохгүй. Тиймээ цаг хугацаатай уралдан
ажиллаж, сайхан амьдралын төлөө тэмүүлэх нь миний хувьд чухал. Магадгүй бусад
хүмүүсийн хувьд ч тийм байх... Би “Хэрэв
чи байвал шилдэг нь бай” гэдэг үгийг амьдрал дээр бодит болгохыг хүсдэг. Би
одоо сэтгүүлч мэргэжилээр сурч байна. Яагаад заавал сэтгүүлч гэж үү? Аливаа
зүйлийн урган төлжих нь үндэс сууриасаа улбаатай гэдэг. Би багаасаа л сэтгүүлч
болно гэж боддог байсан л даа, ихэнхдээ л толины өмнө зогсоод “Сайн байцгаана
уу? Эрхэм үзэгчдээ, ингээд манай нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна...” гээд
л ганцаараа ярьж өгнө. Гэхдээ тэр үед зурагтаар гарч байгаа олны танил гоё хувцастай, сайхан ярьдаг ах эгч нарыг
хараад эд нар шиг олон хүний танил болж, гоё хувцас өмсөж ийм гоё ярьдаг болох
юм сан гэж л боддог байсан. Одоо эргээд бодоход Монголын бүх хүн намайг
таньдаг, хайрладаг, дуурайдаг байгаасай л гэж хүсэж байсан юм шиг байна. Бас
сэтгүүлч гэдэг мэргэжил амархан юм шиг л санадаг байлаа. Харин энэ сургуульд
ороод сэтгүүлчийн мэргэжил ямар хэцүү болох, ямар хүнд ачаа үүрэх ёстойг одоо л
зах зухаас нь ойлгож авч байна. Урьд өмнө миний бодож байснаас хэцүү боловч
тэрнээс сайхан зүйл ч олон байдаг гэдгийг ойлгосон. Бас жил ирэх бүр
мэргэжилдээ улам бүр хайртай болж, үнэ цэнийг нь мэдэрч байна. Сэтгүүлч бол ард
түмнийг хөтлөгч. Эхлээд өөрөө сэтгээд дараа нь хүмүүсийг сэтгүүлдэг хүнийг
сэтгүүлч гэнэ ингээд бодохоор үнэхээр гайхалтай.. Гэхдээ нэгдүгээр курст
байхдаа би чадах болов уу? гэсэн айдас их байсан. Харин одоо багш нарынхаа
хэлсэн үг болоод ажлын туршлагаас нь сонсоход хэцүү ч гэсэн би хийж чадах юм
шиг сэтгэгдэл төрж байна. Ер нь миний бодлоор хүн өөрөө хийж байгаа ажилдаа
дуртай байвал тэр хүний хийх ёстой зүйл нь тэр ажил. Өглөө гэрээсээ ажилдаа
яарч, орой ажилаасаа гэрлүүгээ яардаг хүнийг аз жаргалтай хүн гэнэ гэсэн үг
байдаг шүү дээ. Миний амьдрал ч ийм байгаасай гэж хүсэж байна. Иим амьдралыг
бий болгохын тулд би өөрийгөө дайчлах хэрэгтэй.
Би гэж хэн бэ?
Гэвч энэ асуултыг олон дахин бодох тусам “би” ойлголтонд 2 хүн багтдаг
юм шигээ. Нэг нь дээр бичсэн гаднах би. Харин нөгөө нь бидний доторх хүн.
Доторх “би” зөвхөн гаднах “би”-тэйгээ л харилцдаг түүний юу бодож, яах гэж
байгааг бусад хүмүүс мэдэх боломжгүй.
Надад ямар нэг гунигтай зүйл тохиолдвол би заримдаа сэтгэлдээ л түүнийгээ
хадгалдаг. Өөр хэн нэгэнтэй тэрийгээ хуваалцахыг хүсэхгүй үе байдаг. Харин
үнэхээр сэтгэл хөдөлж баярласан үедээ энэ дэлхий нь бүх хүмүүстэй энэ аз
жаргалаа хуваалцмаар санагддаг. Хүн бол өөрөө нийгмийн харилцааны амьтан.
Гэхдээ энэ харилцаа нь туйлын үнэн эсвэл туйлын худал байх боломжгүй. Тэгэхээр
энэ 2 нэг нь нөгөөгүйгээр байх болохгүй. Тэр дотор хүн буюу дотор би бол сэтгэл
юм болов уу?
Wednesday, May 1, 2013
Саарал ус /асуудал дэвшүүлсэн тэмдэглэл/
Би найзтайгаа нэг кафед орж элдэвийг ярьж суулаа. Гэтэл цонхоор хартал
машин угаалгын газар бололтой. Гадаа ил машин угааж тэр ус нь машин замруу
урсаж байх юм. Энэ үнэхээр эмх замбраагүй юм гэж найздаа хэлэхэд.
Найз: - тийм шүү. Манайх олон улсын ангиллаар усны багавтар нөөцтэй
орнуудын тоонд ордог. Газар нутгийн 30 хувь нь гадаргын устай, 70 хувьд нь говь, тал хээрийн
бүсэд газрын гадаргын ус байхгүй. Бид газрын гүний
усаар машинаа угааж, хивсээ цэвэрлэж, “ОО”-доо татдаг “тансаг” хэрэглээгээрээ хөгжингүй
орнуудын өмнө нь цохиж явна. Харин усны хэмнэлтээрээ дэлхийн сүүл хормойлох
шинжтэй талаар холбогдох мэргэжилтнүүдийн амнаас чамгүй сонссон. Бид саарал
усаа дахин хэрэглэх хэрэгтэй.
- Саарал ус гэж юу вэ? гэж намайг
гайхан асуухад
Найз: Чи үүний талаар муу ойлголттой байж мэднэ гэхдээ энэ маш
энгийн. Ахуйн хэрэгцээнээс гарсан бохир усыг саарал ус гэж байгаа юм. Үүнийг бид өдөр бүр амьдралдаа
“үйлдвэрлэдэг”. Усанд орж, аяга тавгаа угаасан саарал усыг шууд төв
цэвэрлэх байгууламж руу урсгаж байна. манайхан саарал усаа бохир ус хэмээн
тооцдогт л хамаг учир юм.
- Тэгвэл бид тэр саарал усыг чинь яах ёстой вэ?
Найз:-
“Саарал усны
тухай” хууль батлах нь зөв гэж бодож байна. Жишээ нь
шүршүүр, гал тогоонд хэрэглэсэн усаа цэвэршүүлэн эргээд ариун цэврийн өрөөндөө
хэрэглэх боломжийг Саарал усны тухай хуулиар олгох юм. Усаа гаднаас импортолдог
Сингапур улс л гэхэд ийм хууль батлаад том сургууль, эмнэлэг, зочид буудал,
орон сууцандаа сүүлийн арван жилд өргөн хэрэглэж байна. Ман Хонконг Сингапурын
жишгээр саарал усыг өргөн ашиглаж байгаа гэнэ. Хэчнээн хэмжээний ус хэмнэх нь
ойлгомжтой. Харин бид холын жишээг ярихын зэрэгцээ өөрсдийн амьдралдаа
ойртуулахын тулд өнөөдрийн саарал усны ач холбогдлыг тооцоод барамгүй.
Орон сууцанд амьдардаг Батаа хоногт дунджаар 285 литр ус хэрэглэдэг бол гэр хорооллын Доржийн хоногийн усны хэрэглээ 15 литр. Орон сууцны айл Батаагийнхаас гарч байгаа 285 литр усны ойролцоогоор 200 лирт нь эргэн ашиглах боломжтой ус тул эргүүлж ашиглаад эдийн засгийн хэмнэлт гаргаж болох юм гэдэг үүднээс Саарал усны тухай хуулийн хэрэгцээ шаардлагатай байна даа.
Орон сууцанд амьдардаг Батаа хоногт дунджаар 285 литр ус хэрэглэдэг бол гэр хорооллын Доржийн хоногийн усны хэрэглээ 15 литр. Орон сууцны айл Батаагийнхаас гарч байгаа 285 литр усны ойролцоогоор 200 лирт нь эргэн ашиглах боломжтой ус тул эргүүлж ашиглаад эдийн засгийн хэмнэлт гаргаж болох юм гэдэг үүднээс Саарал усны тухай хуулийн хэрэгцээ шаардлагатай байна даа.
- Тэр саарал усыг чинь тэгээд яаж юугаар
цэвэршүүлж хэрэглэх юм? Надад бүр сонирхолтой санагдчихлаа байна. Ингэхэд бид
ахуйн хэрэглээнээс гарсан бохир усаараа шавар зуурч байшин барьж ч үзээгүй
хүмүүс юм байна шүү дээ.
- Харин үүнийг л өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Саарал усыг
эргүүлэн ашиглах системийг нэвтрүүлэх талаар хотын удирдлагууд мэдэгдэж байсан
чи энэ талаар сонссон уу? Тэр ус
боловсруулан
цэвэршүүлэх систем нь хаягдал ус боловсруулах хамгийн сүүлийн үеийн технологи
гэсэн. Энэ технологи бохир усыг дээд зэргээр цэвэршүүлдэг, хэрэглээнээс гарч
буй нийс усны 45 хүртэлх хувийг эргүүлэн ашиглах замаар хэмнэх боломжтой юм
байна. Ийм усыг “00”, машин угаалгын газар, ногоон байгууламж, цэцэрлэгжилтэд
ашиглах боломжтой. Цэвэрлэгээний технологийг Герман улсаас оруулж ирэхээр
төслийн хүрээнд төлөвлөөд байгаа гэж сонссон шүү
- Наад хуулийг чинь баталвал манай
улсад их хэрэгтэй цагаа олсон хэрэг болох нь. Ер нь бид дэлхийд байхгүй цэнгэг
усыг ахуйн зориулалтаар хэрэглэж байгаа ард түмэн шүү дээ. Тиймээс гарсан
саарал усыг бүрэн ашиглах нь усны нөөцийн хомсдолоос сэргийлэхэд чухал үүрэгтэй
юм байна
- Тийм байгаа биз. Манай дээд
тушаалтанууд зөв шийдвэр гаргана биз. За хоёулаа эндээс гарах уу? үг олдож,
үхэр холдлоо хэ хэ
Би:- хэ хэ. за тэгье тэгье.
Friday, April 26, 2013
Эмэгтэй хvний заавал унших ном
|
Эх сурвалж:
|
Єнєєгийн хvн тєрєлхтний оршин буй
нийгэм цаг vеийг хєгжим, уран зураг, ном гуравгvйгээр тєсєєлєшгvй. Хvний
сэтгэл зvйд гайхалтай нєлєєлж нэг ёсны тайвшрал, ухаарлыг олж авдаг. Тэр
дундаа номыг "Халаасанд багтдаг цэцэрлэгт хvрээлэн" хэмээн
тодорхойлсон байх нь ч бий. Тэгвэл эрдэмтэд эмэгтэй хvний заавал унших номын
жагсаалтыг гаргажээ.♦ Дэлхий дахинаа эмэгтэй хvн бvрийн заавал унших ёстой номд тооцогддог сонгодог бvтээлvvдийг юун тvрvvнд нэрлэх нь зvйтэй болов уу. Доорх зургаан ном нь бvгд эмэгтэй хvний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн тєлєєх тэмцэл болоод гэр бvлийн аз жаргал, хосуудын харилцаа, амьдрал, тэр байтугай vхлийн талаарх гайхалтай мэдрэмжийг танд єгнє гэдэгт эргэлзэхгvй байна. Уншсаны дараа сэтгэлд нэгээхэн том орон зайг vлдээж чаддаг учраас л сонгодог бvтээлvvд vргэлж сонгомол байдаг. 1. Жейн Оустин-"Бардамнал ба бахархал" 2. Лев Толстой-"Анна Каренина" 3. Владимир Набоков-"Лолита" 4. Артур Голден-"Гейшагийн дурсамж" 5. Стефан Цвейг- "Танихгvй эмэгтэйн захидал" 6. Гюстав Флюбер- "Бовари хатагтай" ♦ Монгол эмэгтэйн хатан ухаан, тэсвэр хатуужил, зориг тэвчээрийг эрт дээр vеэс хvндлэн дээдэлж ирсэн. Доорх хоёр зохиолыг уншсанаар та бvсгvй хvн болж тєрснєєрєє яахын аргагvй бахархах тєдийгvй Монголын суу билигт тvvхэн хатдын талаар мэдлэгтэй болох ач холбогдолтой юм. 7. Б.Шvvдэрцэцэг- "Домогт Ану хатан"- 8. Доктор Жак Уэтерфорд- Монголын Их хатдын нууц товчоо- ♦ Хувь хvний хєгжил чухал болсон єнєєгийн нийгэмд эмэгтэйчvvд бидний эзлэх байр суурь улам л єндєрсєж байгаа. Амжилт руу тэмvvлэгч, хvсэлтэй бvсгvй бvрт тус болж чадах 4 номыг нэрлэж байна. 9. "Эмэгтэй хvний амьдрал 20 наснаас эхэлдэг"-Нам Ин Сvг 10. "Ухаантай эмэгтэй баяжиж чадна"-Девид Бах 11. "Суут 100 эмэгтэй"-Шилдэг 100 цувралаас 12. "Эмэгтэй хvний жинхэнэ амьдрал 30 наснаас эхэлдэг"-Хан Кёнг A Эдгээр номнууд нь бvгд Монгол хэлнээ хєрвvvлэгдсэн бєгєєд эрхэмсэг эмэгтэй та оюуныхаа цангааг тайлж єєрийн амьдралд хэрэгтэй шинэ санаа, шинэ мэдрэмжийг авч чадна гэдэгт итгэлтэй байна. |
Wednesday, April 24, 2013
Баганагүй гэр /радио тэмдэглэл/
Сур: Сайн
байцгаана уу? Эрхэм сонсогчдоо би яг одоо Үзэмчин гэрт сууж байна. Та бүхэнд
гэрийн бүтцийн тухай танилцуулъя.
/хөгжим/
Сур: Үзэмчин ястаны орон сууцыг “Монгол” гэж нэрлэдэг. Гэрийн гол түүхий эд
нь бургас. Халх гэртэй төстэй юм. Гэхдээ миний анхаарлыг татсан нэг зүйл нь
тооно нь хоёр салдаг хэлхээ юм. Мөн багана гэж байхгүй. Та баганагүй гэр байдаг
юм уу гэж гайхаж байна уу? тэгвэл гэрийн эзнээс энэ талаар асуулаа.
/Хальс/
“Тийм ээ. Багана хэрэглэдэггүй. Хэрвээ тоононы гол
хазайвал ацтай хусан баганаар зассаж дараа нь гаргаж гэрийн чанх өмнө ацтай
талыг цааш харуулан хүн, мал гишгэхээргүй газар чандлан тавьдаг. Тооно хоёр
хэлхээ байгаа учир нь нүүдэл хийхэд хоёр салгаад авч явахад амар байдаг юм”
Сур: Үзэмчин
гэр ихэнхдээ 8-15 толгойтой 4-6 ханатай
байдаг гэнэ. Эсгий дээвэр, туурга, цаваг хэрэглэнэ. Гэрийн дотуур, гадуур
бүслүүр хавтгай хэлбэртэй. Хаалга нь тотго, босго хоёр хацраас бүрдэх бөгөөд
дотогшоо онгойдог нээвч самбартай аж. Энэ нутагт гэрийг баруун урагш харуулан
барьдаг ёсон бий.
Нэвт: Одоо
харин гэрийн дотор талын эд хогшил тэдгээрийн ёсны талаар танилцуулъя
Сур: Гэрийн дотор
хаалгатай залгаж баруун хатавчны ханын гурван толгой өнгөрөөж “мугуй”
буюу “булуу” гэх бороохой дүүжилнэ. Үүнтэй зэрэгцэн чөдөр, ногт, хазаар, сур
аргамж өлгөх цах байрлана. Дээхэн талд нь идээ цагаа гарсан дэлгэр цагт өрөм
нөөцлөх хүүдий савыг модонд дүүжилсэн байна. Үүнийг “өрөмний хонгоо” гэх ба
заримдаа айргийн модон суулга “айргийн ган” тавьдаг. Энэ нь ихэнхдээ галын
дэргэд байрлана. Баруун хойно буюу бурханы шүүгээтэй залгаад газар ор засаж
хувцас хунар хураах зэргээр ашигладаг. Гэрийн хойморт голлож улаан өнгөөр будаж
алтдаж хээлсэн бурханы шүүгээ “гүнгэрваа”-ны хамт байрладаг юм байна.
Гүнгэрваанд тэр айлын эрхэм шүтээн “Лхам” бурхан бусад бурхад ном сударын хамт
байдаг. Өмнүүр нь идээний дээж үул өргөх том бага тахил, цөгц, хорол зэрэг
шашны зан үйлийн эд зүйлс байна. Энэ шүүгээний зүүн талд “говох” гэж нэрлэх модон
авдарт эр хүний эдлэл хэрэглэл буюу малгай, хамжаар, хэт хутга гэх мэтийг
хадгалдаг. Тэгээд хамгийн зүүн талд хөх даалимбан эмжээртэй 3давхар эсгий гудас
голдоо нэг, дөрвөн өнцөгтөө нэг, нэг гууль буюу мөнгөн даруулга бүхий нүүртэй
“жинтүү” хэмээх нэг дэртэй, модон
нүүртэй ор тэгээд эхнэр хүний эд зүйлс хийсэн хөл говох тавина. Говох авдарын
дараа буюу зүүн урд талд олон янзын сав суулга, тогоо, шанага зэргийг
байрлуулах “дамнуурга” гэж нэрийдэх тавиур байна. Гэрийн бүх зүйл нь ямар нэг
ач холбогдолтой байгааг та анзаарсан байх.
Нэвт: Та бүхэнд Үзэмчин ардын гэрийн гаднах болон доторх
бүтцийн талаар танилцууллаа.
Subscribe to:
Comments (Atom)
Єнєєгийн хvн тєрєлхтний оршин буй
нийгэм цаг vеийг хєгжим, уран зураг, ном гуравгvйгээр тєсєєлєшгvй. Хvний
сэтгэл зvйд гайхалтай нєлєєлж нэг ёсны тайвшрал, ухаарлыг олж авдаг. Тэр
дундаа номыг "Халаасанд багтдаг цэцэрлэгт хvрээлэн" хэмээн
тодорхойлсон байх нь ч бий. Тэгвэл эрдэмтэд эмэгтэй хvний заавал унших номын
жагсаалтыг гаргажээ.