Сур: Сайн
байцгаана уу? Эрхэм сонсогчдоо би яг одоо Үзэмчин гэрт сууж байна. Та бүхэнд
гэрийн бүтцийн тухай танилцуулъя.
/хөгжим/
Сур: Үзэмчин ястаны орон сууцыг “Монгол” гэж нэрлэдэг. Гэрийн гол түүхий эд
нь бургас. Халх гэртэй төстэй юм. Гэхдээ миний анхаарлыг татсан нэг зүйл нь
тооно нь хоёр салдаг хэлхээ юм. Мөн багана гэж байхгүй. Та баганагүй гэр байдаг
юм уу гэж гайхаж байна уу? тэгвэл гэрийн эзнээс энэ талаар асуулаа.
/Хальс/
“Тийм ээ. Багана хэрэглэдэггүй. Хэрвээ тоононы гол
хазайвал ацтай хусан баганаар зассаж дараа нь гаргаж гэрийн чанх өмнө ацтай
талыг цааш харуулан хүн, мал гишгэхээргүй газар чандлан тавьдаг. Тооно хоёр
хэлхээ байгаа учир нь нүүдэл хийхэд хоёр салгаад авч явахад амар байдаг юм”
Сур: Үзэмчин
гэр ихэнхдээ 8-15 толгойтой 4-6 ханатай
байдаг гэнэ. Эсгий дээвэр, туурга, цаваг хэрэглэнэ. Гэрийн дотуур, гадуур
бүслүүр хавтгай хэлбэртэй. Хаалга нь тотго, босго хоёр хацраас бүрдэх бөгөөд
дотогшоо онгойдог нээвч самбартай аж. Энэ нутагт гэрийг баруун урагш харуулан
барьдаг ёсон бий.
Нэвт: Одоо
харин гэрийн дотор талын эд хогшил тэдгээрийн ёсны талаар танилцуулъя
Сур: Гэрийн дотор
хаалгатай залгаж баруун хатавчны ханын гурван толгой өнгөрөөж “мугуй”
буюу “булуу” гэх бороохой дүүжилнэ. Үүнтэй зэрэгцэн чөдөр, ногт, хазаар, сур
аргамж өлгөх цах байрлана. Дээхэн талд нь идээ цагаа гарсан дэлгэр цагт өрөм
нөөцлөх хүүдий савыг модонд дүүжилсэн байна. Үүнийг “өрөмний хонгоо” гэх ба
заримдаа айргийн модон суулга “айргийн ган” тавьдаг. Энэ нь ихэнхдээ галын
дэргэд байрлана. Баруун хойно буюу бурханы шүүгээтэй залгаад газар ор засаж
хувцас хунар хураах зэргээр ашигладаг. Гэрийн хойморт голлож улаан өнгөөр будаж
алтдаж хээлсэн бурханы шүүгээ “гүнгэрваа”-ны хамт байрладаг юм байна.
Гүнгэрваанд тэр айлын эрхэм шүтээн “Лхам” бурхан бусад бурхад ном сударын хамт
байдаг. Өмнүүр нь идээний дээж үул өргөх том бага тахил, цөгц, хорол зэрэг
шашны зан үйлийн эд зүйлс байна. Энэ шүүгээний зүүн талд “говох” гэж нэрлэх модон
авдарт эр хүний эдлэл хэрэглэл буюу малгай, хамжаар, хэт хутга гэх мэтийг
хадгалдаг. Тэгээд хамгийн зүүн талд хөх даалимбан эмжээртэй 3давхар эсгий гудас
голдоо нэг, дөрвөн өнцөгтөө нэг, нэг гууль буюу мөнгөн даруулга бүхий нүүртэй
“жинтүү” хэмээх нэг дэртэй, модон
нүүртэй ор тэгээд эхнэр хүний эд зүйлс хийсэн хөл говох тавина. Говох авдарын
дараа буюу зүүн урд талд олон янзын сав суулга, тогоо, шанага зэргийг
байрлуулах “дамнуурга” гэж нэрийдэх тавиур байна. Гэрийн бүх зүйл нь ямар нэг
ач холбогдолтой байгааг та анзаарсан байх.
Нэвт: Та бүхэнд Үзэмчин ардын гэрийн гаднах болон доторх
бүтцийн талаар танилцууллаа.
No comments:
Post a Comment