Та оюутан Мяасүрэн миний “Миний захиас” хөрөг хүлээн авна уу?
1945 оны намар Өвөрхангай
аймгийн Таацад Дашбалбарын анхны охин болон мэндэлсэн хүн бол миний эмээ. Эмээг
минь Долгорсүрэн гэдэг. Харин одоо нутаг усандаа “Догоо эмээ” нэрээр
алдаршсан.
Эмээ минь залуудаа ханиасаа
хагацсан болохоор охин, хүү хоёроо өсгөх том ачаа үүрчээ. “Бэрхшээл яах гэж гардаг вэ гэвэл чамд
ялагдах гэж...” гэсэн мэргэн үг байдаг шүү дээ. Хамаатан саданаасаа хол ганц
бие бүсгүй ариун цагаан хөдөлмөрөөрөө сайн хүн болгож сайхан амьдралыг
бүтээжээ. Манай нутгийнхан эмээг минь эмчгүй газарт эмч, ламгүй газарт лам
болсон хүн гэж ярьдаг.
Би эмээгийн охин биш л дээ учир
нь айлын бага болохоор аав, ээжээсээ огт салдаггүй байсан. Харин том ах бол
эмээгийн “шар хүү”. Эмээ хаана “шар хүү” тэнд. Харин миний санаанаас огт гардаггүй
нэг дурсамжаа таньтай хуваалъя.
Манай эмээ хот юмуу ер нь
хаашаа л явна ач, зээ нарынхаа захиасын авна. Энэ бол “уламжлал” гэж болно.
Намайг 4-р ангид байхад эмээ хот явах гээд тогтсон ёсоороо биднээс юу авахыг
асуулаа. . Бид хүүхдүүд л болохоор бүгдээрээ л амттан захина. Миний захиас бол дөнгөж шинээр гараад байсан
“ kitkat”.
Зурагтаар реклам нь гарч байгааг хараад: -“ эмээ энийг авъя, энийг авъя” гэлээ.
Миний санаж байгаагаар тэр реклам нь” дэлгүүрт нэг хүүгийн цүнхэн дотроос
дүүрэн киткат унаж байсан” гэж муухан санагдаж байна. Харин эмээ хотод дэлгүүр
ороод миний захиасыг авахдаа “- хүүхээн, нөгөө цүнхнээс нь гойждог улаан юм
байгаа юу? гэж худалдагч эгчээс асуусан гэсэн. Харин худалдагч эгч “байгаа
эмээ” гээд киткат өгсөн гэсэн. Би харин эмээгээ захиасыг минь мартчихвий, сайн
бичиж авсан болов уу гээд иртэл нь санаа зовно гээч. Ер нь миний эмээ бол ийм
жижиг зүйлд ч хэлсэндээ хүрдэг үнэнч шударгаараа алдартай хүн дээ.
/Хөгжим/
Хайрт эмээ Д.Долгорсүрэн таньдаа зориуллаа.
Хайрт эмээ Д.Долгорсүрэн таньдаа зориуллаа.

No comments:
Post a Comment