Friday, April 26, 2013

Эмэгтэй хvний заавал унших ном




Эх сурвалж: 2011-06-29 11:38:24 , Мэдээний дугаар: #1189329
Єнєєгийн хvн тєрєлхтний оршин буй нийгэм цаг vеийг хєгжим, уран зураг, ном гуравгvйгээр тєсєєлєшгvй. Хvний сэтгэл зvйд гайхалтай нєлєєлж нэг ёсны тайвшрал, ухаарлыг олж авдаг. Тэр дундаа номыг "Халаасанд багтдаг цэцэрлэгт хvрээлэн" хэмээн тодорхойлсон байх нь ч бий. Тэгвэл эрдэмтэд эмэгтэй хvний заавал унших номын жагсаалтыг гаргажээ.

♦ Дэлхий дахинаа эмэгтэй хvн бvрийн заавал унших ёстой номд тооцогддог сонгодог бvтээлvvдийг юун тvрvvнд нэрлэх нь зvйтэй болов уу. Доорх зургаан ном нь бvгд эмэгтэй хvний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн тєлєєх тэмцэл болоод гэр бvлийн аз жаргал, хосуудын харилцаа, амьдрал, тэр байтугай vхлийн талаарх гайхалтай мэдрэмжийг танд єгнє гэдэгт эргэлзэхгvй байна. Уншсаны дараа сэтгэлд нэгээхэн том орон зайг vлдээж чаддаг учраас л сонгодог бvтээлvvд vргэлж сонгомол байдаг.

1. Жейн Оустин-"Бардамнал ба бахархал"
2. Лев Толстой-"Анна Каренина"
3. Владимир Набоков-"Лолита"
4. Артур Голден-"Гейшагийн дурсамж"
5. Стефан Цвейг- "Танихгvй эмэгтэйн захидал"
6. Гюстав Флюбер- "Бовари хатагтай"

♦ Монгол эмэгтэйн хатан ухаан, тэсвэр хатуужил, зориг тэвчээрийг эрт дээр vеэс хvндлэн дээдэлж ирсэн. Доорх хоёр зохиолыг уншсанаар та бvсгvй хvн болж тєрснєєрєє яахын аргагvй бахархах тєдийгvй Монголын суу билигт тvvхэн хатдын талаар мэдлэгтэй болох ач холбогдолтой юм.
7. Б.Шvvдэрцэцэг- "Домогт Ану хатан"-
8. Доктор Жак Уэтерфорд- Монголын Их хатдын нууц товчоо-

♦ Хувь хvний хєгжил чухал болсон єнєєгийн нийгэмд эмэгтэйчvvд бидний эзлэх байр суурь улам л єндєрсєж байгаа. Амжилт руу тэмvvлэгч, хvсэлтэй бvсгvй бvрт тус болж чадах 4 номыг нэрлэж байна.
9. "Эмэгтэй хvний амьдрал 20 наснаас эхэлдэг"-Нам Ин Сvг
10. "Ухаантай эмэгтэй баяжиж чадна"-Девид Бах
11. "Суут 100 эмэгтэй"-Шилдэг 100 цувралаас
12. "Эмэгтэй хvний жинхэнэ амьдрал 30 наснаас эхэлдэг"-Хан Кёнг A
Эдгээр номнууд нь бvгд Монгол хэлнээ хєрвvvлэгдсэн бєгєєд эрхэмсэг эмэгтэй та оюуныхаа цангааг тайлж єєрийн амьдралд хэрэгтэй шинэ санаа, шинэ мэдрэмжийг авч чадна гэдэгт итгэлтэй байна.

Wednesday, April 24, 2013

Баганагүй гэр /радио тэмдэглэл/




 
Сур:  Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчдоо би яг одоо Үзэмчин гэрт сууж байна. Та бүхэнд гэрийн бүтцийн тухай танилцуулъя.
                                /хөгжим/
  Сур: Үзэмчин ястаны орон сууцыг  “Монгол” гэж нэрлэдэг. Гэрийн гол түүхий эд нь бургас. Халх гэртэй төстэй юм. Гэхдээ миний анхаарлыг татсан нэг зүйл нь тооно нь хоёр салдаг хэлхээ юм. Мөн багана гэж байхгүй. Та баганагүй гэр байдаг юм уу гэж гайхаж байна уу? тэгвэл гэрийн эзнээс энэ талаар асуулаа.
/Хальс/
“Тийм ээ. Багана хэрэглэдэггүй. Хэрвээ тоононы гол хазайвал ацтай хусан баганаар зассаж дараа нь гаргаж гэрийн чанх өмнө ацтай талыг цааш харуулан хүн, мал гишгэхээргүй газар чандлан тавьдаг. Тооно хоёр хэлхээ байгаа учир нь нүүдэл хийхэд хоёр салгаад авч явахад амар байдаг юм”
Сур: Үзэмчин гэр ихэнхдээ 8-15 толгойтой  4-6 ханатай байдаг гэнэ. Эсгий дээвэр, туурга, цаваг хэрэглэнэ. Гэрийн дотуур, гадуур бүслүүр хавтгай хэлбэртэй. Хаалга нь тотго, босго хоёр хацраас бүрдэх бөгөөд дотогшоо онгойдог нээвч самбартай аж. Энэ нутагт гэрийг баруун урагш харуулан барьдаг ёсон бий.
Нэвт: Одоо харин гэрийн дотор талын эд хогшил тэдгээрийн ёсны талаар танилцуулъя
Сур: Гэрийн дотор  хаалгатай залгаж баруун хатавчны ханын гурван толгой өнгөрөөж “мугуй” буюу “булуу” гэх бороохой дүүжилнэ. Үүнтэй зэрэгцэн чөдөр, ногт, хазаар, сур аргамж өлгөх цах байрлана. Дээхэн талд нь идээ цагаа гарсан дэлгэр цагт өрөм нөөцлөх хүүдий савыг модонд дүүжилсэн байна. Үүнийг “өрөмний хонгоо” гэх ба заримдаа айргийн модон суулга “айргийн ган” тавьдаг. Энэ нь ихэнхдээ галын дэргэд байрлана. Баруун хойно буюу бурханы шүүгээтэй залгаад газар ор засаж хувцас хунар хураах зэргээр ашигладаг. Гэрийн хойморт голлож улаан өнгөөр будаж алтдаж хээлсэн бурханы шүүгээ “гүнгэрваа”-ны хамт байрладаг юм байна. Гүнгэрваанд тэр айлын эрхэм шүтээн “Лхам” бурхан бусад бурхад ном сударын хамт байдаг. Өмнүүр нь идээний дээж үул өргөх том бага тахил, цөгц, хорол зэрэг шашны зан үйлийн эд зүйлс байна. Энэ шүүгээний зүүн талд “говох” гэж нэрлэх модон авдарт эр хүний эдлэл хэрэглэл буюу малгай, хамжаар, хэт хутга гэх мэтийг хадгалдаг. Тэгээд хамгийн зүүн талд хөх даалимбан эмжээртэй 3давхар эсгий гудас голдоо нэг, дөрвөн өнцөгтөө нэг, нэг гууль буюу мөнгөн даруулга бүхий нүүртэй “жинтүү” хэмээх нэг дэртэй,  модон нүүртэй ор тэгээд эхнэр хүний эд зүйлс хийсэн хөл говох тавина. Говох авдарын дараа буюу зүүн урд талд олон янзын сав суулга, тогоо, шанага зэргийг байрлуулах “дамнуурга” гэж нэрийдэх тавиур байна. Гэрийн бүх зүйл нь ямар нэг ач холбогдолтой байгааг та анзаарсан байх.
Нэвт: Та бүхэнд Үзэмчин ардын гэрийн гаднах болон доторх бүтцийн талаар танилцууллаа.

Tuesday, April 23, 2013

Ёлын ам /аян замын тэмдэглэл/






Манай гэр бүл өнгөрсөн зун Өмнөговь руу аялалд гарсан юм. Бидний аялалын зорилго ёлын ам орж үзэх байлаа. Би хангайн хүүхэд. Анх удаа говь руу явах гэж байсан болохоор сэтгэл минь маш их догдолж байсан сан. Миний говь нутгийн төсөөлөл элсэн манхан, тэмээ бас халуун уур амьсгал байлаа. Гэтэл уран зураг мэт цагаан, ягаан, ногоон өнгөний гайхалтай хослол миний төсөөллийг эвдсэн юм. Цагаан, ягаан цэцэгс нэгэн жигд зах нь үл харагдах талд ургажээ. Аав минь “ Говийн малын мах амттай гэдэг. Арга ч үгүй юм даа. Ийм сайхан таана, хөмүүл идэж байгаа юм чинь...” гэж хэлэхэд, нээрээ ч энэ л цэцэгс малын гол тэжээл болдог таана, хөмүүл гэж бодохоор үнэхээр тийм бололтой. Талаар нэг ургасныг харвал зуншлага сайхан гарсаны шинж юм. Хангайд орсон бороо говийг ч бас тойроогүй бололтой. Бид замдаа Ёлын амны талаар сонсон зүйлээ ярьж явлаа.




  Бид зорьсон газартаа ирлээ. Өмнөговь аймгийн байгалийн хамгийн үзэсгэлэнт газруудын нэг бол Алтай нурууны үргэлжлэл хэсэг болох Говь Гурван сайхан уул.  Тэр дундаа энэ уулын Ёлын ам. Уг  газрыг Ёл шувуу ихтэй учраас ийн нэрлэжээ.  Энэ хэсэгхэн газар говь гэхээргүй уул толгод, өвс ургамал жигдэрсэн байсан нь бидний анхаарлыг татсан юм. Бас Ёлын аманд нэг ч ёл олж хараагүй болохоор сэтгэл дундуур л байлаа. Сонирхолтой нь ёл биш, хаашаа л харна амандаа дүүрэн өвс зуусан үхэр огтонууд гүйлдэнэ. Жуулчид их явдаг болохоор хүнээс айхаа ч больжээ. Харин зарим хүмүүс тэднээс айж байсан юм. Дархан цаазат газар болохоор тэдэнд хор хөнөөл учируулах зүйл бараг үгүй байх.




Ёлын амны бас нэг гайхалтай зүйл нь мөсөн тогтоц. Энэ мөс нь долдугаар сарын дунд үеэс хайлж эхэлдэг гэнэ. Харин бид наймдугаар сарын сүүлчээр очсон учир мөс нь их л багассан байсан юм. Гэсэн ч үзэж харах зүйл ихтэй сайхан газар юм билээ. Төв хэсэгтээ 200 орчим цавчим элгэн хадтай, дээвэргүй хонгил л гэмээр сонирхолтой тогтоцтой. Хамгийн хавчигдмал хэсэгтээ хоёроос илүү хүн зэрэг багтмааргүй нарийхан юм билээ. Бид олон сайхан зүйл үзэж нүдээ хужарлаад нутаг буцах болсон юм. Би өөртөө дахин энэ нутагт ирж бүх сайхан газруудыг нь үзнэ гэж амласан юм...    

Monday, April 22, 2013

Эмээ /хөрөг/



Та оюутан Мяасүрэн миний “Миний захиас”  хөрөг хүлээн авна уу?
/хөгжим/
1945 оны намар Өвөрхангай аймгийн Таацад Дашбалбарын анхны охин болон мэндэлсэн хүн бол миний эмээ. Эмээг минь Долгорсүрэн гэдэг. Харин одоо нутаг усандаа “Догоо эмээ” нэрээр алдаршсан. 
Эмээ минь залуудаа ханиасаа хагацсан болохоор охин, хүү хоёроо өсгөх том ачаа үүрчээ.   “Бэрхшээл яах гэж гардаг вэ гэвэл чамд ялагдах гэж...” гэсэн мэргэн үг байдаг шүү дээ. Хамаатан саданаасаа хол ганц бие бүсгүй ариун цагаан хөдөлмөрөөрөө сайн хүн болгож сайхан амьдралыг бүтээжээ. Манай нутгийнхан эмээг минь эмчгүй газарт эмч, ламгүй газарт лам болсон хүн гэж ярьдаг.
Би эмээгийн охин биш л дээ учир нь айлын бага болохоор аав, ээжээсээ огт салдаггүй байсан. Харин том ах бол эмээгийн “шар хүү”. Эмээ хаана “шар хүү” тэнд. Харин миний санаанаас огт гардаггүй нэг дурсамжаа таньтай хуваалъя.
Манай эмээ хот юмуу ер нь хаашаа л явна ач, зээ нарынхаа захиасын авна. Энэ бол “уламжлал” гэж болно. Намайг 4-р ангид байхад эмээ хот явах гээд тогтсон ёсоороо биднээс юу авахыг асуулаа. . Бид хүүхдүүд л болохоор бүгдээрээ л амттан захина.  Миний захиас бол дөнгөж шинээр гараад байсан “ kitkat”. Зурагтаар реклам нь гарч байгааг хараад: -“ эмээ энийг авъя, энийг авъя” гэлээ. Миний санаж байгаагаар тэр реклам нь” дэлгүүрт нэг хүүгийн цүнхэн дотроос дүүрэн киткат унаж байсан” гэж муухан санагдаж байна. Харин эмээ хотод дэлгүүр ороод миний захиасыг авахдаа “- хүүхээн, нөгөө цүнхнээс нь гойждог улаан юм байгаа юу? гэж худалдагч эгчээс асуусан гэсэн. Харин худалдагч эгч “байгаа эмээ” гээд киткат өгсөн гэсэн. Би харин эмээгээ захиасыг минь мартчихвий, сайн бичиж авсан болов уу гээд иртэл нь санаа зовно гээч. Ер нь миний эмээ бол ийм жижиг зүйлд ч хэлсэндээ хүрдэг үнэнч шударгаараа алдартай хүн дээ.
/Хөгжим/ 
Хайрт эмээ Д.Долгорсүрэн таньдаа зориуллаа.